Ректорын зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

 2017 оны 02-р сарын 09                                                                                               Улаанбаатар хот

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд1421  цагт эхэлж 1750  цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ОХ-ны тэргүүн А.Төгсбаяр, БХТ-өөс С.Энхболд.

Хэлэлцсэн асуудал:

НЭГ. 2017 оны төсвийн төслийг санхүү эдийн засгийн албаны дарга Д.Барсболд танилцуулав.

Шийдвэрлэсэн нь: 2017 оны төсвийн төсөлд Ректорын зөвлөлийн хурлаас гарсан саналыг тусгаж УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг гишүүд 100 хувийн саналтай дэмжив.

ХОЁР. Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын төлбөрийн авлага, өр төлбөрийн зөрүүг СЭЗА-ны дарга Д.Барсболд танилцуулав.

Шийдвэрлэсэн нь: Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын төлбөрийн авлага, өр төлбөрийн зөрүүг аудитын зөвлөмжийн дагуу залруулга хийж УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн 100 хувийн саналтай дэмжив.

Бусад асуудал:

НЭГ: МехТС-д чанарын стандартын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх тухай.

Шийдвэрлэсэн нь: МехТС-д чанарын стандарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэхэд төсөвт суулгасан 56,680 сая төгрөгийг зарцуулах, Ажлын үр дүнгээс хамаарч Б цагт тооцуулахыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн 100 хувийн саналтай дэмжив.

 

 

                                                 ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР