БСШУСЯ-ны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлгийн сонгон шалгаруулалт

БСШУСЯ-наас залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Сайдын нэрэмжит  докторын дараах судалгааны тэтгэлэг зарласан байгаа тул ШУТИС-ийн багш, судлаач нар идэвхтэй оролцоно уу.

Шаардлага:

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу бичиж, материалаа бүрдүүлж  ирүүлнэ. Мөн ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.

Хугацаа:

Төслийг 2017 оны  04 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 260325

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ, АЛБА