УНИВЕРСИАД -2017 Оюутны спортын IY их наадмын Волейболын тэмцээнд ШУТИС-ийн баг тамирчид хошой аварга боллоо

Универсиад -2017 Оюутны спортын IY их наадмын Волейболын тэмцээн 3 сарын 6-наас 12-ны өдрүүдэд ШУТИС-ийн спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эмэгтэй 14  эрэгтэй  16 багийн 360  гаруй тамирчид  ур чадвараа сорин өрсөлдлөө.Тэмцээнд оролцсон 

 Эмэгтэй  багуудаас 

Алтан медалийг ОУХМастер Ч.Ням дасгалжуулагчтай Г.Хонгорзул ахлагчтай ШУТИС

Мөнгөн медалийг  Б.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай  Б.Энхнаран ахлагчтай  МУИС

Хүрэл медалийг Н.Хэрлэн дасгалжуулагчтай  Эрдэнэбулган ахлагчтай  ҮБТДС

 Эрэгтэй багуудаас 

Алтан медалийг С.Амгаабазар дасгалжуулагчтай  Доржнамжаа ахлагчтай ХААИС

Мөнгөн медалийг ОУХМастер Ч.Ням дасгалжуулагчтай  А.Мөнх-Эрдэнэ ахлагчтай  ШУТИС

Хүрэл медалийг Батбаатар дасгалжуулагчтай Батжаргал  ахлагчтай  ИЗОУИС тус тус эзэллээ.

 Байгууллагын дүнгээр  ШУТИС-ийн баг тамирчид Их наадмын хошой аварга боллоо

 УНИВЕРСИАД-2017 Оюутны спортын IV Их наадамд амжилттай оролцсон волейболын  баг тамирчиддаа сурлага спортын өндөр амжилт хүсье

Биеийн Тамир Спортын Тэнхим