“Материал судлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж


3-р сар. 17, 2017, 2:30 p.m.

ХШУС-ийн “Материал судлалын төв”, Барилга.мн-тэй хамтран зохион байгуулж буй эрдэмтэн, судлаач багш, доктор болон магистр оюутны “Материал судлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн “Материал судлалын төв” нь “Барилга.мн” сэтгүүлтэй хамтран 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 10 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын Е-604 зааланд “Материал судлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, багш, докторант, магистрант Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурлын зорилго:

Энэ хурлын зорилго нь барилга, хүнд ба хөнгөн аж үйлдвэрийн салбар, уул уурхай, эрчим хүч, металлурги зэрэг аж үйлдвэрийн бүхий л салбарын инженерүүд, эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн судалгааны ажлыг танилцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүний чанарын менежмент, технологийн горимын оновчлол, хог хаягдлыг бууруулах, хоёрдогч түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн гарган авах зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцах, асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх мөн  их, дээд сургууль ба үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

Судалгааны илтгэлд тавигдах шаардлага:  

  • Нийгэм болон мэргэжлийн хүрээнд чухал асуудлыг дэвшүүлэн шийдлийг эрж хайсан
  • Тухайн асуудлыг шийдэж болох шинжлэх ухааны үндэслэлтэй аргууд
  • Санал болгож буй арга бусад аргаас ямар давуу талтай эсэх, түүний үр дүн
  • Илтгэлд зүүлт, тайлбар ашиглан эш татсан эх сурвалжийг тэмдэглэх
  • Илтгэлийн бичлэгийн стандартын / http://must.edu.mn/mn/b3m668/  дагуу бичиж ирүүлнэ.

Хуралд холбогдох зарим чухал огноо:

· Өгүүллийг хүлээн авах хугацаа: 2017-03-29

· Өгүүллийн сонгон шалгаруулж илтгэгчид мэдэгдэх хугацаа: 2017-04-07 хүртэл 

· Эрдэм шинжилгээний хурал: 2017-04-11

Хаана, хэзээ:

Хаана:   ШУТИС-ийн Төв номын сан Е-604

Хэзээ:   2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 10:00 цаг

Хурлын эмхэтгэлд оруулах бүтээлийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний дотор, илтгэлийг 2017 оны 4 дугаар сарын 10-ны дотор gsaran@must.edu.mn электрон шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

ХШУС-ийн ХИС, “Материал судлалын төв”