ШУТИС-ийн ажилтан, багш нарын анхааралд


3-р сар. 20, 2017, 4:20 p.m.

ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөл, Багшийн хөгжлийн төв, ГУУС-ийн Багшийн хөгжлийн багаас зохион байгуулж буй ажлын хүрээнд багш, оюутны ёс зүйн төлөвшил, боловсролын байгууллагын авлигаас сэргийлэх тухай, ажлын байрны бэлгийн дарамт агуулгын хүрээнд "Багш, ажилтны ёс зүйн төлөвшил" сэдвээр хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан лекц унших тул багш, ажилтнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хаана: ШУТИС-ийн Төв байрны 3 давхарт Хурлын танхимд

Хэзээ: 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 14:30-16:00 цагт

О.Мөнхсайхан (LL.D.) нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажилладаг бөгөөд Эрх зүйн онол, үндсэн хууль, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүйн чиглэлээр судалгаа хийж хичээл заадаг. Улс төрийн болон эрх зүйн онол, үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, хуульчийн ёс зүй, шүүгчийн ёс зүйн чиглэлээр судалж, бие даан 2 ном, бусадтай хамтран 3 ном, 30-аад судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Хуульчдын холбооны ХЗС-ийг магадлан итгэмжлэх хорооны даргаар ажилладаг. 2011-2013 онд АНУ-ын Вашингтоны болон Жорж Вашингтоны их сургуулиудад зочин судлаачаар ажилласан. МУИС-ийн ХЗС-ийг бакалавр зэрэгтэй  төгсөж (2005), Японы Нагояа их сургуулийн ХЗС-д магистрын (2008), доктор (2011)-ын зэрэг хамгаалсан.

ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөл,

Багшийн хөгжлийн төв,

ГУУС-ийн Багшийн хөгжлийн баг