Төрийн дээд одон, медалиар шагнав

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн босгон дээр буюу 3 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-гоор ЭХС-ийн ахлах багш Г.Бэхбат, ХШУС-ийн дэд профессор Н.Наранцацралт, ГУУС-ийн ахмад багш Д.Лхагвадорж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ГУУС-ийн захирал Б.Чинзориг, МХТС-ийн байр ашиглалт хариуцсан менежер Г.Батмөнх нар тус тус шагнагдсан байна. Шагнал хүртсэн багш нарыг ШУТИС-ийн Ректорын зөвлөл болон хамт олон нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, цагаан идээний дээдийг өргөн барив.