“Эх дэлхий цаг -2017”- “Эх дэлхийн цаг 60+” арга хэмжээнд анги хамт олноороо оролцоцгооё!

“Дэлхий дулаарал, уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20:30-21:30 нэг цагийн турш зохион байгуулагдах арга хэмжээнд анги хамт олноороо оролцоцгооё!

2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20:30-21:30 цагт

·         Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Байгал орчин уур амьсгалын сангаас “Эх дэлхий цаг-2017” арга хэмжээ  Сүхбаатарын талбайд;

·         Байгаль орчны манлайлагчид ТББ болон Дэлхийн байгаль хамгаалах сан WWF хамтран “Эх дэлхийн цаг 60+”  арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд;

Энэхүү арга хэмжээнд сургууль болон дотуур байрныхаа гэрлийг унтрааж эрчим хүчээ хэмнэн, унтарч буй бичлэгийг Байгаль орчны манлайлагчид ТББ-аар дамжуулан Дэлхийн байгаль хамгаалах санд хүргүүлж дуу хоолойгоо нэгтгэн уг арга хэмжээнд анги хамт олноороо оролцохыг нийт оюутан, залуус, багш нартаа уриалж байна.

Холбогдох утас: Байгаль орчны манлайлагчид ТББ -88092715, 99076528, БОАЖЯ-ны харьяа Байгаль хамгаалах сан -70000753, 99222207

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА