Ашигт малтмал, газрын тосны газартай Геологи, уул уурхайн сургууль хамтарч ажиллана

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль 4 жилийн хугацаатай хамтран ажиллах  санамж бичиг байгуулж, санамж бичигт Ашигт малтмалын газрын тосны газрын  дарга Б.Баатарцогт, ГУУС-ийн захирал Б.Чинзориг нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд  “Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын  лаборатори”-д судлаач, эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх болон оюутнууд дадлага хийх, сургалтын зориулалттай лабораторид багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахаар тусгагдсан байна. Ёслолын ажиллагаанд, АМГТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, “Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын  лаборатори”-ийн дарга Ц.Эрдэнэбаяр, ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч Л.Төвхөө нар оролцлоо.