Бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахуудад сургалт явууллаа

Е-Нээлттэй институт, Захиргаа, мониторингийн газар хамтран 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүрэлдэхүүн 8 сургууль, Технологийн дээд сургууль, ахлах сургуулийн захирлын туслахуудад сургалт зохион байгуулав. Е-Нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг тус институтээс хөгжүүлж буй Mongolian Open Online Course буюу нээлттэй насан туршийн боловсрол олгох www.mooc.edu.mn, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход туслах www.esh.edu.mn веб сайт, “Удирдлагын мэдээллийн систем”-ийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн сургалтад оролцогч захирлын туслахуудад “Өөрийн үнэлгээний систем”, “Хүний нөөцийн” вебийг хэрхэн хөтөлж анхан шатны мэдээлэл оруулах тухай заавар зөвлөгөө өгсөн. Сургалтын төгсгөлд Е-Нээлттэй институтийн “Мультимедиа студи”-д е-хичээл хэрхэн бэлтгэдэг тухай, “Виртуал реалити” лабораторийн үйл ажиллагаа тоног төхөөрөмжтэй танилцсан юм.