“Эх дэлхийн цаг” арга хэмжээнд манай оюутнууд оролцлоо

Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын сан дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20:30-21:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь дэлхийн бүх хүмүүсийг тухайн цаг мөчид онц шаардлагагүй байгаа гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалж, үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг илэрхийлэх зорилготой ажээ.

Энэ жилийн “Энэ бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бидний цаг” уриан дор “Эх дэлхийн цаг”-ийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, энэхүү арга хэмжээнд манай сургуулийн ГУУС-ийн Хөгжлийн ирээдүй клубийн 10 гаруй гишүүн оюутнууд болон БУХС-ийн Нийгмийн ажлын 1 курсийн оюутнууд нийт 30 гаруй оюутан хөдөлгөөнд нэгдэж, Д.Сүхбаатарын талбайд лаа асааж, мэндчилгээ дэвшүүлж Цэнхэр дэлхий дууг хамтдаа дуулж уг арга хэмжээнд идэвхтэй  оролцлоо.  

Мөн МЕХТС-ийн Оюутны V байр “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд нэгдэж 20:30-21:30 цагийн хооронд байрны гэрлээ унтрааж буй бичлэгийг Дэлхийн байгаль хамгаалах санд хүргүүлж дуу хоолойгоо нэгтгэлээ.

2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхлэн энэхүү хөдөлгөөн өрнөх болж өнөөдөр дэлхийн 7,000 хотыг хамрах болтлоо өргөжсөн байна.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА