Манай төгсөгч П.Нарангоо Окаяама их сургуулийн харьяа институтэд докторын зэрэг хамгаалав

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн ашигт малтмалын хайгуулын ангийн 2011 оны төгсөгч Пүрэвжавын Нарангоо нь Японы Окаяама их сургуулийн харьяа “Institute for Planetary Materials” институтэд 2017 оны 3 дугаар сарын 24-нд “Hydration mechanism in Earth’s mantle transition zone investigated by neutron diffraction” сэдвээр Эрдэс баялагийн ухааны докторын (Doctor of Philosophy in Science) зэргийг амжилттай хамгааллаа. Түүний хэвлүүлсэн олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүдийг дараах линкээр харж болох юм. Доктор П.Нарангоо нь 4 дүгээр сараас эхлэн тус институтэд судлаач эрдэмтнээр ажиллахаар болсон байна.

Шинэхэн доктор П.Нарангоодоо төрөлх сургуулийн эрдэмтэн багш нар, нэг ангийн төгсөгчдөөс нь цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

http://ammin.geoscienceworld.org/content/100/7/1483

http://www.nature.com/articles/srep34988

http://onlinelibrary.wiley.com/wol1/doi/10.1002/2014GL061448/abstract