“Оюутан цэрэг” сургалтын нээлт боллоо

"Оюутан цэрэг" хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Тус сургалтын нээлт Нийслэлийн Иргэний танхимд 2017 оны 03 дугаар сарын 31-ний 15 цагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн цэргийн штаб, холбогдох албаныхан, оюутан цэргүүд оролцлоо.

Энэ жилээс орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

Тус нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн оюутан Н.Зөв-үйлст сургалтад хамрагдах оюутан залуусыг төлөөлж үг хэллээ. “Оюутан цэрэг” дууг оюутнууд хамдаа дуулж, Оюутан цэргийн баримтад киног үзлээ.

Бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн ҮГД-2,8-иас дээш голч дүнтэй оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны бүртгэж, Оюутны хөгжил, үйлчилгээний алба 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл бүртгэл судалгааг нэгтгэж СБД-ийн Цэргийн штабт хүргүүлсэн. СБД-ийн Цэргийн штаб 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм.

Мөн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл  2017 оны 04 дүгээр сарын 02-ны Ням гарагаас 2017 оны 05 дугаар сарын 28-ны Ням гараг хүртэл хичээллэх бөгөөд ШУТИС-ийн II байрны ТВЗааланд Бямба, Ням гарагт 10:00 цагаас 15:00 цаг хүртэл “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл орох болно. 

ШУТИС-ийн Оюутан цэрэг сургалтад хамрагдсан оюутны тоо

Хичээлийн жил

Хамрагдсан оюутны тоо

1

2013-2014

46

2

2014-2015

175

3

2015-2016

180

 

нийт

401

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА