“Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд” шинжлэх ухаан, танин мэдэхүйн орчуулгын бүтээл хэвлэгдэн гарлаа

2009 онд Их Британиий “Бейсмет пресс”-т хэвлэгдсэн “Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд” /Extraordinary people who altered the course of history/ гэх энэхүү шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээлд шинжлэх ухааны салбар бүрийн анхдагч, гол төлөөлөгч, дэлхийн шинжлэх ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан 88 суутны товч намтар, үзэл онол, гол гол бүтээл, амьдралын онцлох он жилүүдийг оруулж, нээлт бүтээлийн ач холбогдол, хувь нэмрийг үнэлж дүгнэсэн.

47.5 хэвлэлийн хуудас уг бүтээлийг ГХИ-ийн эрдэмтэн багш нар “Мөнхийн үсэг” ХХК-ий захиалгаар англи, орос хэлнээс орчуулж нийтийн хүртээл  болгож байна.

Эртний Грекийн алдарт эрдэмтэн, “Анагаах ухааны эцэг” Гиппократаас эхлэн Пол Берг, Стивен Хокингс, Бернерс Ли зэрэг XX, XXI зууны агуу эрдэмтэн мэргэд хүртэлх алдартнуудын талаар эх хэлээрээ уншиж танилцах сайхан боломж нээгдлээ.

“Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд” номын монгол хэвлэлийн нээлт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 12.00 цагт ШУТ-ийн Төв номын сангийн “Русский центр” танхим /2-р давхар/-д болно. Мөн түүнчлэн “Мөнхийн үсэг” ХХК-иас сүүлийн үед хэвлэн гаргасан ном зохиолын үзэсгэлэн гарна.

Эрхэм эрдэмтэн багш, оюутан сурагч та бүхнийг номын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

ШУТИС. ГХИ