ШУТИС-ийн нийт албан хаагч, багш нарт зориулсан ярианы англи хэлний дунд түвшний сургалт болно

Англи хэлний Академи болон Багшийн хөгжлийн төв хамтран ШУТИС-ийн нийт албан хаагч, багш нарт зориулан 100% гадаад багштай ярианы англи хэлний (Speaking class) дунд түвшний сургалтыг хөнгөлөлттэй үнээр зохион байгуулах гэж байна.

Сургалтын хуваарь: Даваа, Мягмар, Пүрэв гарагуудад 18:30 - 20:00 цагийн хооронд

Сургалтын үргэлжлэх хугацаа: IV/24 – V/18 хооронд

4 долоо хоног, нийт 27 академик цагийн сургалт

Сургалтын төлбөр: 150 000₮

ЖИЧ: Амжилттай суралцагчдад сертификат олгоно.

Лавлах утас: 11-325582