“Дулаан техник-2017” олимпиадын удирдамж

Дулаан техник-2017” олимпиадын удирдамж

Нэг. Зорилго

  1. ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнууд нь “Дулаан техникийн онол”-ын суурь болон мэргэжлийн суурь ойлголтуудыг 1, 2, 3-р ангидаа үзэж, судлаж байгаа билээ. Суралцах хугацаанд бүрэлдэхүүн сургуулиудад заагдаж буй “ Дулаан техник”, “Дулаан техник, термодинамик”, “Дулаан тархалтын онол-1 ба 2”, “Техникийн термодинамик-1 ба 2”, “Термодинамик ба дулаан тархалтын онол -1 ба 2” хичээлүүдийн хүрээнд лекц, семинар, лабораторийн дадлагаар оюутны олж авсан мэдлэг, чадварыг бататгах, улирлын шалгалтанд амжилттай бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд олимпиадын гол зорилго оршино.

Хоёр. Олимпиадыг зохион байгуулах журам

  1. Энэхүү олимпиад нь жил бүр уламжлал болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын “ДУЛААН ТЕХНИК” нэртэйгээр ЭХС-ийн дулааны инженерийн салбараас зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил 6 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.
  2. Энэхүү олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль МТС, ҮТС, ХШУС, ГУУС, МС, ЭХС, ДТС-ийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 1, 2, 3-р ангийн нийт дээрх хичээлүүдийг үзэж судлаж буй оюутнууд хамрагдана.
  3. Олимпиадыг 2017 оны 04-р сарын 29-ны өдөр ЭХС-ийн 419, 421 тоот өрөөнд 10 цагаас эхлүүлнэ. Олимпиадын үргэлжлэх хугацаа 120 минут байх бөгөөд дүнг 05-р сарын 01-ны өдөр ШУТИС-ийн вэб болон ЭХС-ийн мэдээллийн самбарт байрлуулж, танилцуулна.
  4. Олимпиадын бүртгэлийг албан ёсоор 2017 оны 04-р сарын 18-наас 04-р сарын 25-ны өдрийг дуустал 2-р байрны 320, 420, 630 тоот өрөөнд бүртгэж, мандат олгоно.
  5. Олимпиад зохиогдох өдөр бүртгүүлсэн оюутнууд мандат, оюутны үнэмлэхтэйгээ ирж оролцох болно.

Гурав. Үнэлгээний журам

  1. Олимпиадын материал нь эгэл хэсэг, асуудал шийдвэрлэх хэсэг, бодлогын хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй тест байх бөгөөд нийт оноо 100 оноо байна. Харгалзах оноонуудыг дараах байдлаар хуваасан болно. Үүнд:

Эгэл хэсэг20 оноо

Асуудал хэсэг30 оноо

Бодлогын хэсэг50 оноо

Дөрөв. Шагнал, урамшуулал

  1. Олимпиадад тэргүүлж амжилт гаргасан оюутнуудыг 05-р сарын 03-ны өдөр 15 цагаас ЭХС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд /2-634 тоот/ хүлээн авч шагналыг гардуулна.
  2. Амжилт гаргасан оюутнуудын авсан оноогоор жагсааж, 1-р байр нэгийг, 2-р байр хоёрыг, 3-р байр хоёрыг, тусгай байр тав буюу нийт 10 оюутныг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно. Нийт шагналын сан 290.0мянган төгрөг байна.

1-р байр- 50.0 мянган төгрөг

2-р байр /2 хүн/- 40.0 мянган төгрөг

3-р байр /2 хүн/ - 30.0 мянган төгрөг

Тусгай байр /5 хүн/- 20.0 мянган төгрөг

Зохион байгуулах комисс

ЭХС-ийн захиргаа, Дулааны инженерийн салбар, ЭХСОЗ