Зураг төслийн автоматжуулсан системийн “CAD/CAM-2017” улсын IV олимпиад зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 55 жилийн ойг тохиолдуулан их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Зураг төслийн автоматжуулсан системийн CAD/CAM-2017” улсын IV олимпиадыг 2017 оны 04 дүгээр сарын 15-нд Механик, тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбар зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

МехТС-ийн дэд захирал, дэд профессор, доктор (Ph.D) Ж.Хашбат олимпиадыг нээж үг хэлсний дараа БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга, профессор, доктор (Ph.D) Т.Амаржаргалан, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор, дэд профессор, доктор (Ph.D) Ч.Баасандаш нар урилгаар оролцож, санал сэтгэгдлээ хуваалцан баяр хүргэж, олимпиадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Тус олимпиадад ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Барилга архитектурын сургууль, Геологи, уул уурхайн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль,  МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Тээврийн дээд сургууль, Орхон аймаг дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль зэрэг 8 сургуулийн 40 оюутан оролцсон бөгөөд нийт 180 минутын хугацаанд 3 төрлийн даалгаврыг оюутнууд гүйцэтгэж өрсөлдлөө.

Хувийн амжилтаар

Тэргүүн байранд:

МехТС-ийн оюутан Л.Нинжцадмид /өргөмжлөл, 500000 төгрөг/

Хоёрдугаар байранд:

ҮТС-ийн оюутан Б.Энхсайхан /өргөмжлөл, 300000 төгрөг/

Гуравдугаар байранд:

МехТС-ийн оюутан Н.Бат-Эрдэнэ /өргөмжлөл, 150000 төгрөг/

Тусгай байранд:

МехТС-ийн оюутан Р.Батбаатар, Х.Баатарчулуун /өргөмжлөл, 50000 төгрөг/

Багийн амжилтаар

Тэргүүн байранд: ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль /Удирдсан багш: Г.Оюунбат, Т.Ганбаатар, С.Батбаатар, Б.Жавхлан, З.Баатар/ шалгарч, өргөмжлөл, “Санко Тек Монголиа” ХХК-ний шагнал, шилжин явах цом,

Хоёрдугаар байранд: ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль /Удирдсан багш: Ж.Балжинням, Б.Мөнхзул, Д.Пүрэвмагнай/,

Гуравдугаар байранд: Тээврийн дээд сургууль /Удирдсан багш: Н. Баяржавхлан, Батбаатар / тус тус шалгарлаа.

Олимпиадын хаалтын ажиллагаанд МехТС-ийн захирал, дэд профессор, доктор (Ph.D) Д.Цолмонбаатар болон “Санко Тек Монголиа” ХХК-ийн төлөөлөгч Д.Болдбаатар нар оролцож, шилдэг оюутнууддаа шагнал гардуулан баяр хүргэв.

Олимпиадыг хамтран зохион байгуулж идэвхтэй оролцсон БСШУЯ болон бусад сургуулиуд, удирдагч, шүүгч багш нар, оюутнууддаа талархал илэрхийлж ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь амжилт бүтээлийн дээдийг хүсье!

 

МехТС-ийн захиргаа

Машин үйлдвэрлэлийн салбар