БНСУ-ын “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэгт хөтөлбөр


4-р сар. 18, 2017, 2:39 p.m.

Бүгд найрамдах солонгос улсын “POSCO TJ PARK” сан нь 6 дах жилдээ бакалавр оюутны сургалтын төлбөрийн тэтгэлийг олгох гэж байна.

Нийт 10 бакалавр оюутанд тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгийн хэмжээ оюутан тус бүрд 700 ам.доллар байна.

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-д амжилттай суралцаж буй баклавар түвшний 1,2,3-р курст суралцдаг байх.
  • Сургалтын үнэлгээний голч 3,0-оос дээш байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай байх
  • Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
  • Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх нь давуу тал болно

 

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт

- Нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах

  • Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/

Жич: Орон нутгийн оюутнууд мэйл болон факсаар авах боломжтой

Email: bolortuya@must.edu.mn

  • Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ 

- Зөвхөн оюутан байх хугацаанд үзүүлсэн амжилтыг хавсаргана.

- 1-р курсын оюутнууд сүүлийн 2 жилийн амжилтыг хавсаргаж болно 

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд

  1. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /Дэд захирлаар баталгаажуулах/

Материалыг 2017 оны 05 сарын 03-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна.

Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

11-329081