"Их сургуулийн багшийн хөгжлийн загвар, хөтөлбөрийн үндэс, арга зүй" сэдэвт лекц боллоо

"Их сургуулийн багшийн хөгжлийн загвар, хөтөлбөрийн үндэс, арга зүй" сэдвээр “Дээд боловсролын шинэчлэл” төслийн дотоодын зөвлөх, МУБИС-ийн дидактикийн тэнхимийн эрхлэгч профессор Ц.Лувсандорж ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль институтийн Багшийн хөгжлийн багийн гишүүдэд лекц уншлаа.

ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, БуХС-ийн БХБагийн урилгаар зохион байгуулагдсан тус лекц 2017-04-17 өдрийн 12.30 цагаас Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо.

Их сургуулийн багшийг сонгон шалгаруулах, мэргэжлийг нь дээшлүүлэх, хөгжүүлэх хүний нөөцийн хөгжлийн асуудлыг их сургуулийн багшийн хөгжлийн загвар, хөтөлбөр, арга зүйг Багшийн хөгжлийн төв тодорхойлно. Иймээс:

  • Их сургуулийн удирдлагад нийт багшийн хөгжлийг хангах чиглэлээр санал, санаачлага гаргах, тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоог бий болгохын чухлыг ухааруулах
  • Тогтолцооны хандлага, боловсролын сэтгэл зүй, эмоцийн интеллект, заах арга зүй, тархи судлалын үндсийг баримтланИСБХ-ийн төвийг байгуулах, ажиллуулах
  • Их сургуулийн Багшийн Хөгжлийн төв тухайн сургуулийн тогтолцооны нэг хэсэг болж тасралтгүй хөгжих боломжийг ашиглах
  • Их сургуулийн Багшийн тасралтгүй хөгжлийг энэхүү төвийн үйл ажиллагааг тогтворжуулах замаар хангах
  • Их, дээд сургуулийг үнэлэх, магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлагадбагшийн хөгжлийг хангаж буй байдлыг тусгах өгөх
  • Дээд боловсролын дидактикийг бодлогоор хөгжүүлэх, их сургуульд багшлах ухаан, урлагийг хөгжүүлэх
  • Их сургууль хамтаар суралцагч байгууллага байх соёлыг төвөөр дамжуулан бий болгохын чухлыг дурдлаа.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ