Улсын програмчлалын XXVII олимпиадад мөнгөн медаль хүртлээ

МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ойд зориулсан Улсын програмчлалын XXVII олимпиад МУИС-ийн ХШУИС дээр 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Уг олимпиадад 8 их дээд сургуулийн 11 багийн 33 оюутан ур чадвараа сорин өрсөлдсөнөөс МУИС-ийн ХШУИС-ийн баг 977 оноогоор I байранд орж, ШУТИС-ийн МХТС-ийн баг 710 оноогоор II байранд орлоо.

Хувийн дүнгээр МУИС-ийн ХШУИС-ийн 4-р курсийн оюутан Л. Баярхүү алтан медаль авсан бол ШУТИС-ийн МХТС-ийн 4-р курсийн оюутан Т. Билгүүн мөнгөн медаль хүртсэн юм.

Т. Билгүүн нь өнгөрсөн жилийн улсын програмчлалын олимпиадад хүрэл медаль хүртэж байсан ба ийнхүү ШУТИС-ийн МХТС-ийн амжилт жил бүр тогтмол өсч байгаа нь удахгүй урьдын адилаар алтан медаль хүртэж эхэлнэ гэдэг найдвар төрүүлж байна.