Кунжу Үндэсний Их Сургуулийн танилцуулга:
Кунжу үндэсний их сургууль нь 1948 онд Багшийн коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1991 онд их сургуулийн статуст шилжин боловсролын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажилласаар ирсэн. Одоогоор сургуулийн кампус Есан /Yesan/, Гонгжу /Gongju/, Чонан /Cheonan/ гэсэн 3 хотод байрлаж нийт 22.000 оюутан 7 салбар сургуулийн 99 төрлийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтад суралцаж байна.
Тус их сургууль нь Даедок шинжлэх ухааны хот, Сэжон хот болон Сөүл хотын ойролцоо байрладаг тул дотоодын болоод олон улсын оюутнууд олноор ирж суралцахын зэрэгцээ Солонгос улсдаа тэргүүлэх их сургуулийн нэг бөгөөд цаашид оюутны хотхоныг дэлхийн түвшинд нийцсэн орчин болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд суралцагчдын шаардлагад нийцсэн сургалтын таатай орчинг бүрдүүлж чадварлаг багш, профессоруудын удирдлага доор хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий төгсөгчдийг бэлтгэн гаргах үйлст шамдан ажиллаж байна.
Шинэ оюутны тэтгэлэг:
ШУТИС-ийн оюутнууд БНСУ-ын Кунжу үндэсний их сургуулийн магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэр дэвшигчид дараах материал бүрдүүлж өгнө үү. Үүнд:
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал (англи хэлээр):
Материалыг 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн захирлын туслахын өрөө (1-421)-д хүлээн авч, Кунжу үндэсний их сургуулийн Гадаад харилцааны албанд явуулан тухайн оюутныг сургах салбар, тэнхим сонгон шалгаруулалтыг хийнэ. Сонгогдсон нэр дэвшигч нь ГХИ-ийн солонгос хэлний сургалтад 320 цаг суралцаж, 9 сараас Кунжу үндэсний их сургуульд суралцана.
Жич: Суралцах сургуультай холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ангийг доорх линкээс харна уу.
http://english.kongju.ac.kr:8090/academics/graduate.jsp#null
Гадаад хэлний институт
1 байр 421 тоот
Утас: 11-321974, 88064063
ШУТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-Д СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд
Niigata их сургуулийн оюутан солилцоо
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛНА
Монголын Оюутны Спортын VI наадамд ШУТИС-ийг төлөөлөн оролцох тамирчдыг Гандбол, Жудо, Таеквондо, Футзал, Чирдлидинг, Чөлөөт бөх, Ширээний теннис төрлүүдээр сонгон шалгаруулж авна.