ШУТИС-ийн харьяа Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль нь Бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийг 17 дахь жилдээ бэлтгэж байна. Манай сургуулийг төгссөн мэргэжилтнүүд нь Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч байгууллагуудын удирдлагад чадварлагаар ажиллаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн явдаг билээ.
Тус сургуулийн Бизнесийн удирдлагын салбараас Маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бүхий “Маркетинг: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөгийг 17 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үйл ажиллагаа 2017 оны 4-р сарын 26, 27, 28-ний өдрүүдэд тус сургууль дээр явагдана. Энэ үеэр 140 оюутан 42 аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Өдөрлөгийн зорилго нь сургалтын үйл ажиллагааг бизнестэй уялдуулан, оюутнуудад маркетингийн ухааны практик ач холбогдлыг ойлгуулж, бизнес, борлуулалтын дадлага эзэмшүүлэх, сургууль, багийн бэлтгэж буй мэргэжлүүдийг сурталчлан, ажил олгогчид, байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Та бүхнийг тус сургуулийнхаа өдөрлөгтөө хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монгол дууг хэн сайн дуулах вэ?
ERASMUS+ KA171 International Credit Mobility - UMOVE(ME) - OPEN CALL
Докторын зэрэг хамгаална
"Master's + Doctoral" from Kwangwoon University, South Korea student exchange program
БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв