Зэргийн бус сургалтаар багш А.Тунгалаг Япон улсын Уцуномия Их сургуулийн лабораторит судалгаа хийв

“Инженер, технологийн дээд боловсрол” МJEED төслийн Зэргийн бус сургалтаар ШУТИС-ийн ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбарын багш А.Тунгалаг Япон улсын Уцуномия Их сургуулийн Модлог материал судлалын лабораторит 2017 оны 01-р сарын 25-наас 02-р сарын 24-ны хооронд судалгаа хийж туршилт явууллаа.

Судалгааны үр дүнгээр “Монголд ургасан шинэсэн зүсмэл материалд үзүүлэх утаан хатаалгын нөлөө, модлог материалын шинж чанарын үнэлгээ“ сэдэвт илтгэлийг 2017 оны 02-р сарын 23-нд Японы улсын Уцуномия Их сургуульд хэлэлцүүлсэн.

Судалгааны хүрээнд хийгдсэн ажлууд

  • Уцуномия Их сургуулийн судалгааны бүх лабораторитой танилцсан.
  • Уцуномия Их сургуулийн судалгааны лабораторит сорьцоо бэлтгэсэн.
  • Шинэсний микро бүтцийг судлаж зарим туршилт явуулсан.
  • Шинэсний химийн найрлага судалж, холбогдох туршилт явуусан.
  • Физик-механик шинжийн туршилт хийсэн.
  • Туршилт судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг хийсэн.