ШУТИС-UNIST-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн 2 оюутан БНСУ-ын SPIKE - Зуны сургалтад хамрагдахаар сонгогдлоо

БНСУ-ын Ulsan National Institute of Science and Technology (UNIST) болон ШУТИС-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БАС-ийн Архитектурын салбарын 3-р курсын оюутан М.Темирлан болон Хүрээлэн буй инженерийн салбарын 4-р курсийн оюутан Д.Мядагбадам нар UNIST-ийн SPIKE - Зуны судалгааны сургалтад хамрагдахаар боллоо. Тус сургуулиас зохион байгуулж буй энэхүү SPIKE - Оюутан солилцооны зуны хөтөлбөр нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл болох бөгөөд оюутан тус бүрт 800,000 воны тэтгэлэг олгохоос гадна тус сургуулийн хот төлөвлөлт, хүрээлэн буй орчин, усны лаборатори дахь судалгааны ажилд оролцох юм.

Хамтран ажилласан БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал, Хүрээлэн буй инженерийн салбарын дэд профессор С.Чулуунхуяг, зөвлөх Жонг Хёг Жин, ахлах багш Д.Басандорж, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Э.Пүрэв-Эрдэнэ нарт талархал илэрхийлье.

ГХХАА