ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XVII чуулган”-ы шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ боллоо

Монгол Улсын Ардын багш, Академич Ч.Авдайн нэрэмжит ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XVII чуулган”-ы шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ 2017 оны 04 дүгээр сарын 27-нд ШУТТН-ын сангийн 6 давхар, 604, 602 тоот танхимуудад зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Академич, Ардын багш Ч.Авдай, БСШУСЯ-ны дээд боловсролын хэлтсийн дарга доктор, профессор Т.Амаржаргалан, ШУТИС-ийн удирдлагууд,  бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, эрдэмтэн профессор багш нар, оюутан залуус хүрэлцэн ирсэн байв. Мэндчилгээ дэвшүүлж ШУТИС-ийн Морин хуурын клубын оюутнууд “Түмэн агтны төвөргөөн” аялгуу тоглолоо.

 

Тус арга хэмжээг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат, БСШУСЯ-ны дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Академич, ардын багш Ч.Авдай нар үг хэлж оюутнуудын чадварыг үнэлэн олон талын судалгаа хийж өөрсдийн бүтээлээрээ оролцож байгааг сайшаан оюутнуудад урмын үг хэллээ.  

Бүтээлийн уралдаанд нийт 89 бүтээлээр нийт 172 оюутан оролцсон. Үүнээс Техник, Технологийн салбарт 37 бүтээл, Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар 41 бүтээл, Байгаль, экологи, хүрээлэн буй орчны салбарт 11 бүтээл тус тус оролцлоо.

Шилдэг бүтээл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд:

Техник, технологийн салбарын шүүгчээр

МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор А.Эрдэнэбаатар

ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын профессор, доктор (Ph.D) Д.Оюун

БАС-ийн Архитектурын салбарын Эрхлэгч, доктор (Ph.D), профессор И.Гончигбат

ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ш.Гантөмөр

МехТС-ийн Тээврийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) И.Базаррагчаа    

Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбарын шүүгчээр

ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Г.Энхтайван

ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D) М.Баяр    

МХТС-ийн  Компьютерын ухааны салбарын профессор, доктор (Ph.D) Б.Батзолбоо

БуХС-ийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)   П.Одмаа     

МХТС-ийн Электроникийн салбарын ахлах багш   Ц.Тэнгис

Байгаль, экологи, хүрээлэнгийн салбарын шүүгчээр

ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Батхишиг

ХШУС-ийн Математикийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Сэр-Од

БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Д.Сүнжидмаа

БуХС-ийн Технологийн менежментийн ахлах багш, доктор (Ph.D) М.Заяа

МехТС-ийн техникийн механикийн салбарын ахлах багш   Р.Найдандорж нар ажилласан.

ШҮҮГЧДИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР:

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ

ТЭРГҮҮН БАЙР:

 МХТС-ийн Програм хангамж 3-р курсийн оюутан Д.Сүх-Очир, Д.Галт-Очир нар “Гэрийн ухаалаг хяналтын систем” бүтээл. Удирдсан багш: Б.Сод-Од, Ж.Золжаргал

ДЭД БАЙР:

1.БАС, Халаалт агаар сэлгэлт-III курсийн оюутан Б.Лхагвасүрэн, Н.Хоролмаа, Д.Бурмаа нарын "Гэр хорооллын угаалтуурын инженерийн шийдэл"бүтээл. Удирдсан багш: Доктор (Ph.D)Ц.Уранцэцэг

2.ШУТИС-МехТС-ийн Ц.Доржсүрэнгийн “Компьтерийн удирдлагатай CNC Машин зохион бүтээх төсөл” бүтээл. Удирдсан багш: Доктор(Ph.D)  дэд проффессор Э.Наранбаатар

ГУТГААР БАЙР:

1. ҮТС- ХҮМТТИ-ийн 4-р курсийн оюутан  Б.Батгэрэл, Н.Батзаяа, Ө.Гансүх, Б.Батзориг, Д.Ядамсүрэн нарын “Сур элдэх төхөөрөмж” бүтээл. Удирдсан багш: Ахлах багш  Ж.Нарангэрэл

2. МХТС-ийн  Цахилгаан холбоо 4-р курс Э.Баясгалангийн  “Хөдөлгөөнт дотуур холбооны IP станцын хөгжүүлэлт” Удирдсан багш:  Ж.Оргил

НИЙГМИЙН УХААН, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАРТ

 ТЭРГҮҮН БАЙР:

МХТС Мэдээллийн технологи 4 курсийн оюутан Р.Сэрээтэр “Бизнесийн ухаалаг систем хөгжүүлэх нь” бүтээлээр. Удирдсан багш:Б.Мөнхбуян

ДЭД БАЙР:

БАС, Архитектур-IV курсийн оюутан Д.Дагийсүрэн, БАС, Иргэний ба үйлдвэрийн барилга-IV курсийн оюутан М.Энхтөр, БАС, Халаалт агаар сэлгэлт-IV курсийн оюутан Ж.Бодьгэрэл нар "Passive-Green box" бүтээлээр. Удирдсан багш: Ахлах багш А.Өэлүн.

ГУТГААР БАЙР:

ҮТС-ийн ММЭД – IV курсийн оюутан М.Буман-Эрдэнэ “Монгол гэрийн олон зориулалт тавилга”. Удирдсан багш: Ахлах багш Ч.Давааням

БАЙГАЛЬ, ЭКОЛОГИ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ САЛБАРТ

 ТЭРГҮҮН БАЙР:

ХШУС-ийн Инженер физикийн IV курсийн оюутан Л.Сандагдорж, У.Саруул нарын “Материалын дулаан ялгаруулалтыг тодорхойлох лабораторийн төхөөрөмж” бүтээл, Удирдсан багш: Доктор (Ph.D), дэд профессор Б.Намжилдорж шалгарлаа.

Тус арга хэмжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож оюутнуудаа дэмжин ажилласан шилдэг багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг шалгаруулсан. Үүнд

Шилдэг эрдэмтэн нарийн бичгийн даргаар: МХТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн

Шилдэг багшаар:

1. МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Б.Баярсайхан,

2. ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D) Б.Сэргэлэн нарыг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнан урамшууллаа.

Арга хэмжээний хаалтын ажиллагаанд Академич, Ардын багш Ч.Авдай, ШУТИС-ийн оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, комиссын дарга доктор (Ph.D), дэд профессор П.Жаргалтуяа нар оролцож шилдэг багш, оюутнуудад шагналыг гардууллаа.

Академич, ардын багш Ч.Авдай оюутнуудад үнэтэй сургаалиа хэлж өөрийн нэрэмжит болгон зохион байгуулсанд баярлаж талархсанаа илэрхийлж, дараагийн академич С.Батмөнх багшийн нэрэмжит болох талаар дурьдлаа.

 “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН”-ны шилдэг илтгэл, бүтээл шалгаруулах арга хэмжээнд амжилттай оролцсон багш, оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ОЮУТНЫ ХӨГЖИЛ,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА