Ректорын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

2017 оны 05 дугаар сарын 02                                                                 Улаанбаатар хот

Ректорын зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1120 цагт эхэлж 1440 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд:

Боловсрол эрхэлсэн проректор                                         Х.Энхжаргал

ЭШИ эрхэлсэн проректор                                                  Ч.Баасандаш

ЭЗНХ эрхэлсэн проректорын үүрэг гүйцэтгэгч                     Л.Пүрэв

ОХХА эрхэлсэн проректор                                                 П.Жаргалтуяа

БАС-ийн захирал                                                               Э.Нинжгарав

БуХС-ийн захирал                                                             Б.Пүрэвсүрэн

ГУУС-ийн захирал                                                             Б.Чинзориг

ДаТС-ийн захирал                                                             Ц.Батбаатар

МехТС-ийн захирал                                                           Д.Цолмонбаатар

МХТС-ийн захирал                                                            Б.Сүхбат

ҮТС-ийн захирал                                                              Ж.Туяацэцэг

ХШУС-ийн захирал                                                           Д.Буянтогтох

ЭХС-ийн захирал                                                              Ч.Мангалжалав

ГХИ-ийн захирал                                                              Т.Батбаяр

Е-НИ-ийн захирал                                                            Я.Наранцэцэг

ШУТИС-ийн ҮЭНХ-ны дарга                                               С.Дэлгэрмаа

ШУТИС-ийн БХТ-ийн                                                         С.Энхболд

ШУТИС-ийн Оюутны холбоо                                              А.Төгсбаяр нар оролцов.

Хэлэлцсэн асуудал:

1. 2017 оны зуны засвар тохижилтын ажлын тухай

            ЭЗНХ эрхэлсэн проректор Л.Пүрэв

            ХҮА-ны дарга Б.Очир

2. 2017 оны элсэлтийн хяналтын тоо

                        Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал

                       СБЧА-ны мэргэжилтэн Д.Батдорж

3. Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулах тухай асуудлаар ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлт

                        Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал

4. Бусад асуудал: ШУТИС-ийн “Шаркс” багийн Ниссан дээд лигийн тэмцээнд оролцох төсвийн тухай

            ХШУС-ийн захирал Д.Буянтогтох

            ХШУС-ийн ахлах багш М.Амаржаргал

Шийдвэрлэсэн нь:

  1. Засвар тохижилтын ажлын үнийн дүнгээс хамаарч 30 сая төгрөгнөөс дээш төсөвт өртөгтэй ажлын үнэлгээний комиссыг Ректорын тушаалаар баталгаажуулж холбогдох баримт бичиг бүрдүүлж ажиллахыг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын үүрэг гүйцэтгэгч /Л.Пүрэв/, Хангамж үйлчилгээний албаны дарга /Б.Очир/ нарт, 30 сая төгрөгнөөс доош төсөвт өртөгтэй ажлын үнэлгээний хороог бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулж холбогдох баримт бичиг бүрдүүлж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. Худалдан авах ажиллагаанд мэргэшүүлэх А3 сертификат олгох сургалтанд их сургуулийн холбогдох албан тушаалтнуудыг хамруулж, А3 сертификжуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Санхүү, эдийн засгийн албаны дарга Барсболдод хариуцуулав. Худалдан авах ажиллагаанд мэргэшүүлэх А3 сертификат олгох сургалтанд хамрагдах албан тушаалтны сургалтын төлбөрийг харъяалах алба нэгж, бүрэлдэхүүн сургуулиуд хариуцахаар тогтов.
  2. 2017/2018 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоог эцэслэн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Боловсрол эрхэлсэн проректор /Х.Энхжаргал/-д үүрэг болгов. 
  3. Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулах асуудлаар ажилласан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, дахин нягтлан боловсруулж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн ахлагч /Х.Энхжаргал/-д үүрэг болгов. 
  4. “Ниссан дээд лиг”-ийн тэмцээний тойргийн тоглолтуудад амжилттай оролцож, плэй-офф-д шалгарсан ШУТИС-ийн Шаркс багийн дасгалжуулагч 2 багш, 14 тамирчинд 2 сарын цалин олгох ХШУС-ийн саналыг хэлэлцэж, багийн дасгалжуулагч, тамирчидад 2 сарын цалингийн дэмжлэг үзүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд бүрэн дэмжив. Шаркс багийн дасгалжуулагч, тамирчдын 2 сарын цалинг бүрэлдэхүүн сургуулиудад хувиарлахыг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын үүрэг гүйцэтгэгч /Л.Пүрэв/-т, баг тамирчдад дэмжлэг үзүүлэх зардлыг ХШУС-ийн дансанд төвлөрүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад зөвшөөрөв.
  5. Хангамж үйлчилгээний албаны цахилгаанчин Бадарч овогтой Өнөржаргалын эмчилгээний зардалд Захиргаанаас 1000000 /нэг сая/ төгрөг, БуХС-иас 1000000 /нэг сая/ төгрөг, нийт 2000000 /хоёр сая/ төгрөгийн буцалтгүй тусламж олгохыг дэмжив.  

Захиргаа, мониторингийн газар