ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв “Нээлттэй хаалганы өдөр”- ийг амжилттай зохион байгууллаа

ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв болон Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэг хамтран 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрийг нээж, Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн  захирал, доктор Г.Төрмөнх тус төвийн үйл ажиллагаа, хамтарсан судалгааны боломжуудын талаар танилцууллаа.

Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Барилга архитектурын сургууль болон Геологи, уул уурхайн сургуулийн судлаач багш нар салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа явуулах чиглэлээр өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцлаа.

Судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд ISO 17025 олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн орчныг бүрдүүлж, нийт багш судлаачдыг  хамтарсан судалгаанд уриалсан урилгаар тус ажиллагаа өндөрлөлөө.

Нээлттэй хаалганы өдөрт оролцогсод