“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэгт ШУТИС-ийн оюутнууд оролцлоо

Монгол Улсын Засгийн газар залуучуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Үүнтэй холбогдуулан  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан ажлыг хэсэг байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг, Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТИС-ийн Оюутны холбоо, оюутны зөвлөлийн гишүүд оролцсон уг хуулийн төслийн хэлэлцүүлэг 2017 оны 04 сарын 28-ны өдөр ШУТТНС-ийн 405 тоотод боллоо.

Энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг Их засаг, МУБИС, МУИС дээр зохион байгуулагдсан бөгөөд оюутан залуусаас 160 гаруй санал ирсэн байна.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА