ШУТАС-ийн гадаад хэлний сургалтын амжилт

ШУТАС-ийн англи хэлний багш Д.Оюуны бэлтгэж хичээллэсэн 12а ангийн сурагч Ц.Тулгабат ЕБС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн мэргэжлийн төрөлжсөн олимпиадад орос хэлний гүнзгий төрлөөр 1-р даваанд 1-р байр, 2-р даваанд 3-р байр, 12д ангийн сурагч Б.Мэнд-Амгалан нь англи хэлний ердийн төрлөөр 1-р даваанд 6-р байр, 2-р даваанд 1-р байр тус тус эзлэв. Багш Д.Оюун нь олимпиадын багш нарын төрөлд орос хэлээр 1-р шатанд 3-р байр, англи хэлээр 1-р шатанд 9-р байр эзэлсэн амжилт гаргав.