“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд-2017” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбараас ШУА-ийн  харьяа Хими, химийн технологийн хүрээлэнтэй жил бүр хамтран зохион байгуулдаг “Эрдэс, түүхий эдийн химийн технологийн  асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 5 дугаар сарын 05-нд амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг нээж ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.

Тус хуралд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээс 13 аман, 13 үзүүлэн илтгэлийг хэлэлцэж, Эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн эмхэтгэл хэвлэгдлээ. Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, Механик тээврийн сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Орхон аймаг дахь Технологийн сургууль, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА, Уул, уурхайн хүрээлэн, МУИС, МҮИС, Монголын Алт корпорац, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эрдэс, түүхий эдийн химийн технологийн чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ явуулдаг нийт 10 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаач нар оролцлоо.

Энэхүү хуралд оролцсон эрдэмтэн, судлаач нарын  шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан нь хурлын нэг онцлог боллоо.

 “Эрдэс, түүхий эдийн химийн технологийн  асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон нийт эрдэмтэн,  судлаач, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Хурал зохион байгуулах комисс