“Leather and fur industry” хуралд ҮТС-ийн Текстил судлалын салбарын багш, оюутнууд оролцлоо

Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 5 дах удаагийн хурлыг Хөдөө аж ахуйн их сургуульд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, ОХУ-ын Дорнод сибирийн технологи, удирдлагын их сургууль, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

Арьс шир судлал, арьс боловсруулах технологи ба арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудыг дэмжих, оюутан судлаачдын тоог нэмэгдүүлэх, онол, арга зүйн мэдлэг, чадвараар шударга өрсөлдөх, харилцан суралцах, хөгжих орчин, шалгуурыг бий болгох, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх явдал юм.

Энэ удаагийн олон улсын оюутны V бага хуралд Урлах эрдэм дээд сургууль урилгаар оролцож, тус хурлын үеэр оюутны бүтээлийн үзэсгэлэн, хувцас загварын үзүүлбэр зохион байгуулагдаснаараа онцлог боллоо.

Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд нийт 28 оюутан оролцон,  17 илтгэл хэлэлцүүлж:

Нэгдүгээр байр:

“Чихрийн шижин өвчтэй эмэгтэй хүний хөлийн хэмжээний өөрчлөлтийн судалгаа, үр дүн “Ухаалаг гутал” сэдэвт илтгэл

Удирдагч:  Ph.D Ж.Оюунтүлхүүр, магистр Д.Пүрэвмагнай, магистр Б.Батдулам          

Илтгэгч:  Б.Бадрах ШУТИС, ҮТС, АШБҮТ-III курс, Г.Начинхүү ШУТИС, ҮТС, ХҮМТТ-IV курс

Хоёрдугаар байр:

“Изучение возможности получения биоактивных препаратов из отходов переработки лап оленей”

            Удирдагч: проф. Шалбуев Д.В., Леонова Е.Г.

Илтгэгч: Алехина В.А, Ехренова А.В, Тон В.А, Баданов В.В ст.Б186гр

 “Исследования качества и некоторых покозателей морфологической структуры коллагена шкуры ягненка на стадиях обработки по традиционным способам” сэдэвт илтгэл

Удирдагч: Ph.D Б.Итгэл

Илтгэгч: Б.Дуламжав ХААИС, IV курс

Гуравдугаар байр:

“Пути создания продукции класса “Бренд” кожевенных изделии”сэдэвт илтгэл

            Удирдагч: Ph.D Нямцэцэг

Илтгэгч:  Э.Анужин УЭДС, Хувцас дизайны-III курс

“Оценка экологической безопасности СПАВ, применяемых в промышленности” сэдэвт илтгэл

Удирдагч: доц. Титова И.И

Илтгэгч: Бондарь М.И., ст.Б-1106гр