“Монгол орны экосистемийн өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

ШУТИС-ийн Экологи тогтвортой хөгжлийн төв болон ГУУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлаа 2017 оны 5 дугаар сарын 08-нд “Монгол орны экосистемийн өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудалд” сэдвээр ШУТТНС-ийн 604 тоотод амжилттай зохион байгууллаа. Хурлыг төвийн захирал академич П.Очирбат нээж БОНХАЖЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Цаг уур, орчны шинжилгээний газар, Швецарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой хөгжлийн төслийн төлөөлөгч, Олон улсын Мерит төслийн мэргэжилтнүүд болон ГУУС-ийн эрдэмтэн багш нар оролцлоо.