Мэдээлэл зүйн XXXI олимпиад амжилттай өндөрлөлөө

Олимпиадад  хот, аймаг,  нийслэлээс шалгарсан бүрэн дунд сургуулийн нийт 38 багш, 41 сурагч, бүтээлийн уралдаанд 30 сурагч оролцсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Мэдээллийн технологийн тэргүүлэх компани UNITEL групп болон COSMO компани ажиллаа. Олимпиадын үйл ажиллаагаанд Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Чинбат болон ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөгчид олимпиадад  оролцогчдод үг хэлж сурлага, сурган хүмүүжүүлэх ухаандаа өндөр амжилт гаргаж Монгол улсдаа Мэдээллийн технологийг өндөр түвшинд хөгжүүлэхийг хүсэн ерөөлөө.  

Олимпиадын дүн:

Сурагчдын  ангилалд

  • I байр.   
    • УБ хотын Эмпати сургуулийн 12-р ангийн сурагч А.Батжаргал – Улсын хошой аварга боллоо.
  • II байр
    • Хөвсгөл аймгийн Дэлгэр Мөрөн ЦС 12-р ангийн сурагч С.Билэгдэмбэрэл
    • УБ хотын Эмпати сургуулийн 12-р ангийн сурагч Б.Алтангэрэл
  • III байр
    • УБ хотын 11-р дунд сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мэргэн
    • УБ хотын Олонлог дунд сургуулийн 12-р ангийн сурагч З.Лхагвасүрэн
    • УБ хотын Орчлон дунд сургуулийн 11-р ангийн сурагч О.Тэнүүн

Багш нарын ангилалд

  • I байр
    • Увс аймгийн 2-р цогцолбор сургуулийн багш Чимэдийн Батжаргал
  • II байр
    • Хөвсгөл аймгийн Ирээдүй Цогцолбор Сургуулийн багш Дашдондогийн.Батмөнх
  • III байр
    • Увс аймгийн Цогцолбор 1-р сургуулийн Цэгмидийн Цэдэвсүрэн

Сурагчдын бүтээлийн уралдаан

  • I байр
    • Дархан уул аймгийн Оюуны ирээдүй дунд сургуулийн 10-р ангийн сурагч Наранбаатарын Ууганбаяр, “Гар утасны хор уршиг” бүтээлээр
  • II байр
    • Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Пүрэвцэрэнгийн Бэлгүдэй, “PP1” бүтээлээр
  • III байр
    • Өвөрхангай аймгийн Мэргэд дунд сургуулийн 9-р ангийн сурагч Зууннастын Бэлгүүн, “Шагай наадгай” бүтээлээр
  • Тусгай байр
    • Төв аймгийн Борнуур дунд сургуулийн 12-р ангийн сурагч Бат-Эрдэнийн Амарсайхан, “scratch” бүтээлээр
    • Улаанбаатар хотын 77-р сургуулийн сурагч Пүрэвээгийн Галтхүү, “Шоо цуглуулдаг робот” бүтээлээр тус тус эзэллээ.