Докторын зэрэг хамгаална

ШУТИС-ийн докторант Баатарсүрэн овогтой Бат-Өлзийгийн Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлох арга зүйг боловсронгуй болгох нь сэдэвт Нийгмийн ажлын доктор (Ph.D)-ын зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалт 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439 тоот өрөөнд болно.

Горилогчийн бүтээлтэй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төв номын сангаас танилцана уу.

Социологи, нийгмийн ажил, улс төр судлалын докторын ажил хамгаалуулах зөвлөл