“Философи, хүний эрхийн уулзварт” философийн улсын олимпиадад ШУТИС-ийн оюутнууд гуравдугаар байр эзэллээ

“Философи, хүний эрхийн уулзварт”  Философийн YIII улсын олимпиад  2017 оны 5 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадын үндсэн зохион байгуулагчаар БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, хамтран зохион байгуулагч байгууллагаар ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Шашин судлал, философийн тэнхим, ерөнхий ивээн тэтгэгчээр “Эмнести Интернэшнл” Хүний эрхийн олон улсын байгууллага тус тус ажиллалаа.

Тус олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, БХИС, ХСИС, СУИС, СЭДС, МҮИС, Шихихутуг ДС, Шинэ Монгол ДС, Ач-АШУС зэрэг 11 их, дээд сургуулийн оюутнуудын баг оролцож мэдлэг, оюунаа сорилоо.

Олимпиад нь:

  • едиа материал,
  • Философи, шударга ёс, эрх чөлөө, хүний эрхийн тест ажилбар,
  • охиолдол кейс дээрх мэтгэлцээн,
  • х бичгийн хэсэгт анализ шинжилгээ гэсэн 4 төрлөөр явагдав.

Оролцогч 11 сургуулийн “Хүний эрх” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв. ШУТИС, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш Б.Наранбаатар, Ц.Батцэрэн нараар удирдуулсан М.Бямбажав (Аялал жуулчлалын менежментийн III), Э.Эрхэмбаяр (Олон нийттэй харилцах ажил IY), Д.Энхмандах, Б.Одонтуяа (ЖДҮ-ийн менежмент III), Г.Дэчмаа (Бизнесийн Удирдлага I), Б.Бумбаяр (Санхүү менежмент III), С. Энхтөр (Уул уурхайн ашиглалт I) нарын оюутны “СИОН” баг оролцож гуравдугаар байр эзэллээ. Олимпиадад амжилттай оролцсон БуХС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, дэмжиж ажилласан БуХС-ийн захиргаа, багш Д.Хатанбаатар, С.Туяа, С.Ариунцэцэг Б.Оюунчимэг болон ШУТИС-ийн төв номын сангийн хамт олонд талархал илэрхийлье.

БУХС-ИЙН Хүмүүнлэгийн ухааны тэнхим