Эрдэмтэн судлаачдын анхааралд


5-р сар. 18, 2017, 2:26 p.m.

“Дээд боловсрол” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргах гэж байгаатай холбогдуулан   эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:

  1. Дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудынтэргүүлэх чиг хандлага болон туршлага
  2. Дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр,эрх зүйн орчин;
  3. Дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага менежментийн өнөөгийнбайдал ба хөгжлийн асуудал;
  4. Дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
  5. Дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
  6. Дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
  7. Сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
  8. Дээд боловсролын чанар, үнэлгээ;
  9. Дээд боловсрол- шинжлэх ухаан-инноваци;
  10. Оюутны төлөвшил хүмүүжил;
  11. Дээд боловсролын судалгаа

Сэтгүүлд ирүүлэх материал нь 1. Судалгааны өгүүлэл 2. Тойм өгүүлэл  3. Нийтлэлийн хэлбэртэй байж болно.

Манай сэтгүүлийн редакц нь дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байна

Материалыг  2017 оны 6-р сарын 15-ны дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.

Материал хүлээж авах хаяг: deedbolovsrol@hotmail.com, soyombo_alt2000@yahoo.com утас: 94110223,  96616500

Өгүүлэл, нийтлэлийн  ерөнхий шаардлага

Илгээж буй өгүүлэл, нийтлэл өмнө нь хэвлэгдээгүй, өөр сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээгдээгүй байх шаардлагатай. Түүнчлэн бусдын бүтээлээс ишлэл зүүлт таталгүйгээр  ашиглахгүй байх. Өгүүллийн  хэмжээ 8000 үгнээс хэтрэхгүй байх ба үүнд ном зүй, хүснэгт зэрэг багтана.

Өгүүлэл. нийтлэлийн хэлний шаардлага

Өгүүллийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичиж болох ба монгол, орос хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг англи хэл дээр, англи хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг монгол хэл дээр хөрвүүлсэн байна. 

Өгүүлэл, нийтлэлийг хянан магадлах үйл явц

Өгүүллийг 1-2 эксперт хянан магадлана. Хэвлэгдэж болохуйц өгүүллийг сонгон, экспертийн шүүмжийн дагуу зохиогчийн засварласан өгүүлэл “2017 оны 11-р сараас гарах “Дээд боловсрол” сэтгүүлийн  дугааруудад хэвлэгдэнэ.

Судалгааны өгүүллийг хавсралт (Хавсралт 1-3) -д заасан зааврын дагуу бэлтгэж илгээнэ үү.  

ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ