ШУТИС-ийн оюутны клубүүдийн тайлан хэлэлцэх хурал боллоо

Клубүүдийн тайлан хэлэлцэх хурал 2017 оны 05 сарын 18 нд болов. Тус хуралд сайн дурын клубээс “AIESEC in MUST” клуб “Empowerment” клуб, “Багшийн туслах оюутан” клуб, “Анарваан” клуб, “Хөтлөгчийн” клуб, “Тэмүүлэл” клуб, “MEINE ZUKUNFT”  герман хэлний клуб, “Хятад хэл”-ний клуб “Хос уянга ” клуб, “Му club”, “Дуулаачийн” клубүүд, Мэргэжлийн клубээс “Whizz” клуб, “Flair” клуб,  “D Art” клуб,  “Hightech” клуб, Syscotech клуб, Геоанамал клуб, “Хөгжлийн ирээдүй” клубүүд хаврын улиралд хийсэн ажлынхаа тайланг тавьж дүгнүүллээ.

Сайн дурын клубүүдийн тайланг: ОХҮА-ны дарга О.Халиун, Цахилгаан техникийн тэнхмийн багш, 2016 оны шилдэг зөвлөх багш М.Баттулга, “Анарваан” клубын зөвлөх багш, ГХИ-н Монгол хэл судлалын тэнхимийн ахлах багш Б.Туяа, нар оролцов.

Мэргэжлийн клубүүдийн тайланг: ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, ЭША-ны мэргэжилтэн Н.Бадрах, ЭХС-ийн дулааны инженерийн салбарын профессор, доктор(Ph.D), 2016 оны шилдэг судлаач багш Ж.Цэен-Ойдов (Д.Чимэдсүрэн багш), ҮТС Биотехнологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Майзул нар ажиллав.

Мөн энэхүү тайлан хэлэлцэх хурлын үеэр клубын ахлагч, клубүүдийн нэгдсэн арга хэмжээг хариуцлагатай, санаачлагатай сайн зохион байгуулан ажилласан “Багшийн туслах оюутан” клубын ахлагч Э.Энхмандахад талархал гардуулав.

Клубүүдийн үйл ажиллагааг дэмжин оюутнуудтайгаа тогтмол сайн ажиллаж буй Хятад хэлний клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, My club-ийн зөвлөх багш Д.Сэрдарам, Ардын бүжгийн Анарваан клубын зөвлөх багш Б.Туяа, Whizz клубын зөвлөх багш О.Гантулга нарын ажлын үр дүн туршлага, бүтээмж, хариуцлагатай үйл ажиллагааг ОХҮА өндрөөр үнэллээ.

Тайлан тавьж хэлэлцүүлсэн клубүүдээс хангалтгүй үнэлгээ авсан клуб байхгүй тул клубүүд кредитийн урамшуулал авах болзол хангасан оюутнуудын тодорхойлолтоо ирүүлнэ үү.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба