Математик, физик, химийн олон улсын жишиг сурах бичигтэй боллоо

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль дотоодын санхүүжилтээр хэрэгжүүлсэн “ШУТИС-ийн бакалаврын шатны математик, физик, химийн хичээлүүдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх” төслийн тайлан, оюутан залууст зориулан шинээр тохижуулсан дөрвөн давхрын чөлөөт талбайг хүлээн авах үйл ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

 “ШУТИС-ийн бакалаврын шатны математик, физик, химийн хичээлүүдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх” төслийн үр дүнд бий болсон бүтээлүүд “Хэрэглээний математик-I”,“Хэрэглээний математик-II”,“Ерөнхий хими”, “Органик хими”, “Физик-I”, “Физик-II” олон улсын жишиг сурах бичиг, “Ерөнхий хими”, “Органик хими”, “Физик-I”, “Физик-II” хичээлүүдийн виртуаль лаборатори, цахим сургалтын материал, сургалтын цахим системүүдийг төслийн дэд удирдагч нар танилцууллаа.

Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн захирал Ч.Гулнар болон ХШУС-ийн нийт профессор багш нартаа баярлалаа. Та бүхний номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.

 Мөн оюутан залууст зориулан дөрөвдүгээр давхрын чөлөөт талбайг шинээр тохижуулж өгсөн “Санко маркетинг Монголиа” ХХК-ийн хамт олондоо баярлаж, талархсанаа илэрхийлье. Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

ХШУС-ИЙН ЗАХИРГАА