Газрын тос-2017 (Oil & Gas-2017) хурал

Монголын Газрын тосны салбарын 76 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбараас УУХҮЯ, АМГТГ, МГТИН-тэй хамтран “Эх орондоо газрын тос боловсруулах үйлвдэр байгуулан ажиллуулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангая” гэсэн уриан дор Газрын тос-2017 (Oil & Gas-2017)сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн 23-р бага хурлыг улс орны хэмжээнд өргөн хүрээтэй, амжилттай зохион байгуулав. Хуралд Монгол улсын Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж мэндчилгээ ирүүлэв.

Уг хурлаар Газрын тосны хайгуул-олборлолтоос хангамж-нийлүүлэт хүртлэх өргөн хүрээтэй асуудлуудаар нийт 100 гаруй судлааачдын бэлтгэсэн 50 гаруй илтгэлийг хэлэлцэж, ШУТИС-ийн ISSN1560-8794индекстэй Эрдэм шинжилгээний бүтээлийн Газрын тос-2017 (Oil & Gas-2017)гэсэн 352 хуудастайэмхэтгэлийг 200 ширхэг хэвлэж, салбарынхандаа болон өргөн олонд түгээв.

Газрын тос-2017 (Oil & Gas-2017)хуралд оролцогчид, 2017-5-24

Газрын тос-2017 (Oil & Gas-2017)хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн захирал доктор, дэд профессор Б.Чинзориг нээж мэндчилгээ дэвшүүлэв.

 Газрын тос-2017 (Oil & Gas-2017)хуралдАМГТГ-ын дарга, доктор Б.Баатарцогт мэндчилгээ  дэвшүүлж, амжилт хүсэв

 Газрын тос-2017 (Oil & Gas-2017) хуралдШУТИС-ийн Зөвлөх профессор, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, доктор, профессор, Зөвлөх инженер Ж.Цэвээнжав газрын тосны өрөмдлөг-олборлолтын технологи-менежментийн талаар болон хайгуул-олборлолтын үйл ажиллагаанд үндэсний байгууллага, мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцуулах шаардлагатайг, мөн түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж ажиллуулахын чухлыг илтгэлдээ дурьдав.