Эрдэмтэн судлаачдын анхааралд

Шинээр хэвлэгдэн гарах “ Дээд боловсрол “ сэтгүүлийн анхны дугаарт оруулах өгүүлэл, нийтлэлийг  2017-8-25 хүртэл  хүлээн авч сонгон шалгаруулалт хийнэ. Ирүүлэх материал нь доорх хэлбэртэй байж болно.

  1. Нийтлэл 2. Тойм өгүүлэл 3. Судалгааны өгүүлэл

Судалгааны өгүүллийг  хавсаргасан загварын дагуу бичнэ. Материалыг монгол хэлээс гадна англи, орос хэлний аль нэг дээр хөрвүүлэн бичихээс гадна хураангуйг англи, монгол хэл  дээр бичнэ. 

 Өгүүлэл, нийтлэл бичих чиглэл:

1.дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудын тэргүүлэх чиг хандлага;

2. дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр, эрх зүйн орчин;

3.дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага менежментийн өнөөгийнбайдал ба хөгжлийн асуудал;

  4.  дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;

  5. дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;

  6. дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;

  7. сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;

  8. дээд боловсролын чанар, үнэлгээ;

  9.  дээд боловсрол- шинжлэх ухаан- инноваци;

  10. оюутны төлөвшил хүмүүжил;

  11. дээд боловсрол олгох үйл ажиллагаан дах  гадаад орны туршлага;

  12. дээд боловсролын судалгаа;

  13. дээд боловсролын тэргүүн туршлага;

Материал хүлээж авах хаяг: Zoljim2001@yahoo.com, soyombo_alt200@yahoo.com

Утас:94110223,  96616500

ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ

Лавлах материалыг энд хавсаргасан 1- 4р хавсралтуудаас үзнэ үү.