Renewable resources - Research & Development - Reliable cooperation өдөрлөг боллоо

Renewable resources - Research & Development - Reliable cooperation буюу Сэргээгдэх баялаг - Судалгаа & Хөгжил - Сайн хамтын ажиллагаа сэдэвт өдөрлөг ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн дээр 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болж өнгөрлөө.

Арга хэмжээний хөтөлбөр

Энэхүү өдөрлөг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Олон улсын донор байгууллагуудад тус Хүрээлэнгийн олон талт үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, ноос ноолуур, арьс ширний салбар дахь хамтын ажиллагааны боломж, нөөцөө танилцуулах, санал солилцох зорилготойгоор амжилттай зохион байгууллагдлаа. Уг арга хэмжээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, WUSC/Unitterea Mongolia хөтөлбөр, JICA, Aзийн хөгжлийн банк, ЮНЕСКО болон тус хүрээлэнгийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо. Өдөрлөгийн зорилго, үйл ажиллагааг оролцогч талууд өндрөөр үнэлж цаашид тодорхой сэдвүүдээр тогтмол зохион байгуулж байхыг санал болголоо.

Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн