ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017.06.30

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн БУХС-ийн  “Хичээлийн 5-р байрны сантехникийн засварын ажлын ” гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: БСШУСЯ/201703079

ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос Бизнес Удирдлагa Хүмүүнлэгийн Сургуулиас зарласан “Хичээлийн 5-р байрны сантехникийн засварын ажлын” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  100 000 төгрөгөөр худалдан авч болно.

Голомт банк: ШУТИС-ийн Захиргаа дансны дугаар: 1102928177

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 300 /сая/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 50 хувьтай тэнцэх 

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 300 /сая/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт 5000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн, 13 цаг 00 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН  ИХ СУРГУУЛЬ.

СБ-дүүрэг 8-р хороо, бага тойруу-34 ШУТИС-ийн төв байр 219-3 тоот

ХҮА-ны мэргэжилтэн Ш.Номин-Эрдэнэ. Утас: 88117165