Ректорын зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2017 оны 06 дугаар сарын 13                                                                  Улаанбаатар хот

Ректорын зөвлөлийн хурал 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1020 цагт эхэлж 1421 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд:

Боловсрол эрхэлсэн проректор                                          Х.Энхжаргал

ЭШИ эрхэлсэн проректор                                                  Ч.Баасандаш

ЭЗНХ эрхэлсэн проректорын үүрэг гүйцэтгэгч                    Л.Пүрэв

ОХХА эрхэлсэн проректор                                                 П.Жаргалтуяа

БАС-ийн захирал                                                               Э.Нинжгарав

БуХС-ийн захирал                                                             Б.Пүрэвсүрэн

ГУУС-ийн захирал                                                             Б.Чинзориг

ДаТС-ийн захирал                                                             Ц.Батбаатар

МехТС-ийн захирал                                                           Д.Цолмонбаатар

МХТС-ийн захирал                                                            Б.Сүхбат

ХШУС-ийн захирал                                                            Д.Буянтогтох

ЭХС-ийн захирал                                                               Ч.Мангалжалав

ГХИ-ийн захирал                                                               Т.Батбаяр

Е-НИ-ийн захирал                                                              Я.Наранцэцэг

ШУТИС-ийн ҮЭНХ-ны дарга                                                С.Дэлгэрмаа

ШУТИС-ийн БХТ-ийн                                                          С.Энхболд нар оролцов.

Хуралд суугаагүй:

ҮТС-ийн захирал                                                                Ж.Туяацэцэг

ШУТИС-ийн Оюутны холбоо                                               А.Төгсбаяр нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2017/2018 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, график

ЭШИЭ проректор Ч.Баасандаш

            ЭША-ны дарга Х.Отгон-Эрдэнэ

2. 2017/2018 оны хичээлийн жилийн оюутны үйлчилгээний нэгдсэн хуанли, график

ОХХАЭ проректор П.Жаргалтуяа

ОХҮА-ны дарга О.Халиун 

3. ШУТИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг сайжруулан, боловсруулах ажлын тайлан

СЭЗА-ны дарга Д.Барсболд

4. Оюутны байрыг дахин төлөвлөх тухай  

            БАС-ийн захирал Э.Нинжгарав

Бусад асуудал:

  • ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2016/2017 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан,

Ёс зүйн зөвлөлийн дарга А.Эрдэнэбаатар

  • Горхи полигоны ашиглалт менежментийг сайжруулах тухай

Хангамж үйлчилгээний албаны дарга Б.Очир

Горхи полигоны менежер С.Анхбаяр

Горхи полигоны нярав Самбуу

Шийдвэрлэсэн нь:

1. Эрдэм шинжилгээний хуанли, оюутны үйлчилгээний нэгдсэн хуанлид Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад хасахыг нь хасаж орхигдсон зүйлийг нь нэмээд батлах. Нэгдсэн хуанлиг ЗМГ нэгтгээд 9 сард Ректорын зөвлөлийн хуралд оруулж танилцуулахаар тогтов.

2. НБББББ-ийн эцсийн хувилбарт Ректорын зөвлөлийн гишүүдээс гарсан асуудлуудыг томъёолоод, бүрэлдэхүүн сургуулиудаас санал авч 2017 оны 7 сарын 01 гэхэд эцэслэн боловсруулж шуурхай ажиллах, 2017 оны 9 сарын эхний 15 хоногт багтааж Ректорын зөвлөлийн хурлаар оруулж батлуулах, санхүүгийн тайлан балансыг хугацаанд нь гаргах, Санхүү, эдийн засгийн албаны ажлыг эрчимжүүлж, шуурхай ажиллахыг СЭЗА-ны дарга Д.Барсболдод үүрэг болгов.

3. ШУТИС-ийн оюутны II байрын дахин төлөвлөлт 640 оюутны хүчин чадалтай оюутны дотуур байр соёл спортын төвийн барилгын зураг төсөл боловсруулах, гадна шугам сүлжээг өргөтгөхтэй холбогдох асуудлыг БАС-ийн Зураг, төсөл судалгааны төвөөр гүйцэтгүүлэх, оюутны байрын барилга баригдах зардлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх асуудлыг БАС-ийн захирал Э.Нинжгарав, ахлах багш С.Амгалан, байр ашиглалт хариуцсан менежер Г.Даржаа нарт хариуцуулахаар тогтов.

4. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу зөвлөлийн дарга А.Эрдэнэбаатар /МХТС-ийн салбарын эрхлэгч/, гишүүн Д.Ганхуяг /ШУТИС-ийн СБЧА-ны дарга/, Д.Оюун /ГУУС-ийн профессор/, Б.Бямбагар /ХШУС-ийн салбарын эрхлэгч/, Д.Сүнжидмаа /БАС-ийн профессор/, И.Базаррагчаа /МехТС-ийн ахлах багш/, Б.Даваажав /БуХС-ийн ахлах багш/, Г.Томтогтох /ГХИ-ийн тэнхимийн эрхлэгч/, Р.Төрбат /Е-НИ-ийн тэнхимийн эрхлэгч/, Ж.Арслан /ЭХС-ийн профессор/ нарт ажлын урамшуулалыг 100 хувиар, гишүүн Д.Цэцэгээ /ҮТС-ийн профессор/-д ажлын урамшуулалыг 80 хувиар олгохоор тогтов.

5. Горхи полигоны байрнуудын ашиглалтын асуудлын талаар санал боловсруулж ирүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. Горхи полигоны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүгнэлт, цаашдын зорилтыг тодорхойлж шийдвэрлүүлэхээр Ректорын зөвлөлийн хуралд оруулахыг Л.Пүрэв даргад үүрэг болгов.

Захиргаа, мониторингийн газар