Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ШУТИС-ийн багш нарыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа


7-р сар. 9, 2017, 10:31 a.m.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн зарим багш нарыг төрийн дээд цол, одон, медалиар шагнав.

Монгол Улсын гавьяат багш цолоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн ахлах багш Пүрэвийн Болд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БАС-ийн профессор П.Отгонбаяр, ГУУС-ийн ахмад багш Ц.Алтанцэцэг, Алтан гадас одонгоор БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, профессор Т.Амаржаргал, ЭХС-ийн дэд профессор З.Баттогтох, ЗАА-н мэргэжилтэн Д.Дашцэрэн, ХШУС-ийн профессор Ц.Сарантуяа, ДаТС-ийн ахлах багш С.Хүрэлчулуун, ҮТС-ийн ахлах багш Д.Энхтуяа, ГХИ-ийн ахмад багш С.Дугармаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар БуХС-ийн ахлах багш Н.Нямдорж, ЗАА-н ахмад ажилтан С.Өлзийт, ГУУС-ийн ахлах багш С.Сийлэгмаа, Коосен технологийн дээд сургуулийн багш Ө.Оюунхүү нар тус тус шагнагдсаныг ШУТИС-ийн захирал Б.Очирбат гардуулан өгч шагнал хүрсэн багш нарт алд цэнхэр хадаг мөнгөн аягатай цагаан идээний дээдийг өргөн барилаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр ҮТС-ийн Д.Ариунболор шагнагджээ. Шагнал хүртсэн багш нарыг ШУТИС-ийн захирлын зөвлөл, эрдмийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Шагнал хүрсэн багш нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хотол олноороо сайхан наадаж, улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе.