“Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт” анх удаагаа зохион байгуулагдана

Дэлхийн олон хөгжингүй улсуудад, тэр дундаа  тухайн орныхоо  нэр хүндтэй  их, дээд сургуулиудад Монгол залуучууд олноор суралцах болсон. Тэдний дундаас сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх зэргээрээ амжилт гаргаж, эх орноо нэр төртэй сурталчллаж буй  залуучууд ч  их байдаг. Одоогийн байдлаар нийт гадаадад суралцагчдын тоо 40000-аас илүү гэх тоо байдаг. Эдгээр оюутнуудын төлөөлөл энэ оны 8  сарын 21-23 анх удаагаа нэг дор чуулах гэж байна.

Гурван өдөр зохион байгуулагдах тус чуулганы үндсэн зорилго нь “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд хилийн чанадад суурьшиж буй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, улмаар  бодит ажил хэрэг болгоход оршиж байгаа.  Ерөнхий зохион байгуулагч нь Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Оюутан Залуучуудын Хороо ба албан ёсны дэмжигч байгууллагуудаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам; Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам; Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нар хамтран ажиллаж байгаа.

Чуулганы эхний өдөр буюу 8 сарын 21 өдрийн арга хэмжээ Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны хурлын их тэнхимд болох ба үүнд дэлхийн 28 улсад суралцаж буй монгол оюутан залуусын төлөөлөл болсон гучин гурван(33) ТББ-уудын тэргүүлэгч гишүүд, тодруулбал Америк улс дахь  Монгол Оюутны Холбоо (AMSA) МЗХ-ны  Солонгос улс дахь салбар зөвлөл, БНХАУ дахь Монгол Оюутны Нэгдсэн Холбоо, Япон дахь Халуун сэтгэл in JapanТББ-уудын төлөөллөөс гадна хилийн чанадад төгссөн залуусыг төлөөлөх холбоо, ТББ-уудын төлөөлөл; яам, тамгын газрын төлөлөлөгч нар биечлэн оролцоно.

Харин хоёр дахь өдрийн арга хэмжээ Монгол Улсын Засгийн Газар,   Хурлын Их Тэнхимд зохион байгуулагдах ба нийт уригдсан зочдоос гадна чуулганд оролцох 500 хүртэлх залуучуудыг онлайнаар нээлттэй бүртгэн  оролцуулна.

 Мөн сүүлийн гурав дахь өдрийн арга хэмжээ Holiday INN зочид буудлын Хурлын их тэнхимд зохион байгуулагдана . Тухайн өдөр Хөдөлмөр зуучлалын арга хэмжээ /JOB FAIR/ , Хилийн чанадад суралцах хүсэлтэй залуучуудад мэдээлэл зөвлөгөө , Илтгэл зэрэг үйл ажиллагаа нэг дор болж өнгөрөх болно.

Хавсралтаар: Чуулганы Танилцуулга орууллаа.