БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдах “Монгол-Хятадын экспо-2017” хоёр дахь удаагийн олон улсын үзэсгэлэн болно

Зорилго:

Хөрш орнуудын найрсаг харилцаа, гадаад худалдаа, соёл болон бизнес эрхлэгчдийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс, орнуудаас харилцан туршлага солилцох улмаар Монгол Улсын шинжлэх ухааны ололт амжилтыг сурталчлах, инновацийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргаж таниулах, үзэсгэлэнд оролцогч орнуудаас харилцан туршлага солилцох, харилцаа холбоо тогтоожхамтран ажиллах боломжийг олгоход оршино. 

Зохион байгуулагч:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан технологийн сан

Үзэсгэлэнд оролцогч орнууд:

БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ, Монгол Улс, зочин улс орнууд

Оролцогч орнуудын онцгойлон оролцох салбарууд:

Олон улсын өндөр технологи, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, машин механизм, тоног төхөөрөмж, барилга, хөдөө аж ахуй, анагаах ухаан, шинэ техник технологи, сансар судлалын дэвшилтэт технологи болон монгол эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэх тоног төхөөрөмж, морины аж ахуйн бүтээгдэхүүн, морин уралдааны талбайн тоног төхөөрөмж, морин спорт болон морины хэрэгслийн үйлдвэрлэл, сайн үүлдрийн үржүүлэг, гүүний саамаар хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн.

Үзэсгэлэнгийн үеэр хөрөнгө оруулалтын хэлэлцээр 5 сэдэв, хурал, форум 8 сэдвээр тус тус зохион байгуулагдана.

Үзэсгэлэн зохион байгуулагдах газар:

БНХАУ-ын ӨМӨЗО Хөх хот

Үзэсгэлэнгийн хугацаа:

2017 оны 09 сарын 25 – 30

ШУТИС-ийн багш, судлаачид тус үзэсгэлэнд оролцож инновацийн бүтээгдэхүүн танилцуулах бол өөрийн сургуулийн ЭНБДарга нарт хандана уу.  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

УТАС: 11-318153