ШУТИС-ийн 2017/2018 оны хичээлийн жилийн намрын улирлын магистрантурын элсэлтийн бүртгэлийн хугацааг сунгалаа

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн магистрантурын сургалтанд элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2017 оны 08 дугаар сарын 14-өөс 09 дүгээр сарын 1-ний өдрүүдэд  бvртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний  (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бvрдvvлж ирнэ. Үүнд:

  • Иргэний vнэмлэхний хуулбар
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар  
  • Бакалаврын диплом (эх хувь)
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
  • Бvртгэлийн хураамж 10000₮ (Голомт банк 1102928189 дансанд тушаасан төлбөрийн баримт)

Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь
09 сарын 2           10:00    Гадаад хэл
09 сарын 4           11:00    Мэргэжлийн шалгалт

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт татаж үзэх

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА
Манай хаяг:   ШУТИС-ийн 1 байрны 217 тоот өрөө
Харилцах утас: 322126  Web: http://www.must.edu.mn/