2017 онд Улсын олимпиадад 1-ээс 3 дугаар байр эзэлсэн шинээр элссэн оюутны анхааралд

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмын дагуу 2017 онд мэргэжлийн болон техник-технологийн улсын олимпиадад 1-ээс 3 дугаар байр эзэлсэн шинээр элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Энд Техник, технологийн улсын олимпиадын 2016 оны амжилтыг мөн харгалзан үзнэ.

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Өргөдөл
  2. Батламжийн хуулбар
  3. Иргэний үнэмхлэх хуулбар

Дээрх бичиг баримтыг бүрдүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 7-ны дотор ШУТИС-ийн Элсэлтийн комисс /ШУТИС-ийн  Төв байр, 1-217 тоот өрөө/-т ирүүлнэ үү.

Сургалтын бодлого, зохицуулалтын газар