Чусон их сургуульд гагнуурын инженерийн чиглэлээр 100% тэтгэлэгтэй суралцуулах тусгай хөтөлбөр

Чусон Их Сургуулийн Ахисан түвшний сургуулийн Гагнуурын инженерийн шинжлэх ухааны тэнхимээс ШУТИС-ийг амжилттай төгссөн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг 100% + Амьжиргааны тэтгэлэгтэйгээр суралцуулах тусгай хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Жич: Материалыг 2017 оны 9 сарын 13-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн ГХИ-ийн 1-421 тоотод хүлээн авч, тухайн оюутны материал мэдүүлж буй сургуулийн Гадаад харилцааны албанд явуулах бөгөөд тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалтыг хийж дүнг зарлана. Сонгогдсон нэр дэвшигч нь ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн солонгос хэлний сургалтад 200 цаг суралцаж, 12 сараас БНСУ-ын сонгосон сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж төгсөөд 2018 оны 3 дугаар сард тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн ангидаа суралцана.

Төсөл: Ахисан түвшний сургуулийн “Суурь аж үйлдвэрлэлийн салбарт гадаадын боловсон хүчнийг сургах” төсөл

Элсэлт авах тэнхим: Гагнуурын инженерийн шинжлэх ухааны тэнхим

Тэтгэлэг: Сургалтын бүрэн тэтгэлэг (100%) + Амьжиргааны тэтгэлэг 1 жилд 6,000,000 вон (1 сард 500,000 вон)

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн төгсөгч байх
  • Инженерийн чиглэлд 4 жилийн бакалаврын зэрэгтэй байх (заавал гагнуураар мэргэшсэн байх шаардлагагүй)
  • Дипломын голч оноо 3.0-аас дээш, Солонгос хэлний TOPIK 3-аас дээш (Байхгүй бол хэлний бэлтгэлд сураад элсэх боломжтой)
  • Бүртгэлийн эцсийн хугацаа: 9-р сарын 1-ний өдөр

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкет
  • Өөрийн танилцуулга (CV)
  • Дипломын хуулбар
  • Дүнгийн хуудас
  • Суралцах төлөвлөгөө (Study plan)
  • Тодорхойлох захиа-1 (Recommendation Letter)
  • Бүртэлийн хураамж-40.000

Чусон Их Сургуулийн Гагнуурын инженерчлэлийн шинжлэх ухааны тэнхимийн танилцуулга:

Чусон их сургуулийн Гагнуурын инженерийн шинжлэх ухааны тэнхим нь 2014 онд БНСУ-ын анхны гагнуурын мэргэжлийн тэнхим болсон. Гагнуурын инженерийн шинжлэх ухааны тэнхимийг шинээр байгуулснаар суурь аж үйлдвэрлэлийн үндсэн технологи болох гагнуурын технологийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр дотооддоо төдийгүй дэлхийд танигдсан сургалттай болсон.

БНСУ-ын Засгийн газрын шалгаруулалтаар “Гадаадын боловсон хүчнийг суурь аж үйлдвэрлэлийн салбарт бэлтгэх сургууль”-аар сонгогдсон бөгөөд 3 тэрбум воны дэмжлэг туслалцаа авч гагнуурын мэргэжилтэн бэлтгэх нэр хүндтэй ажлыг эрхэлж байна. Өнөөгийн байдлаар Гуанжу хотын хөгжлийн бодлогод тусгагдсан хүнд аж үйлдвэрлэл болон автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн хүрээнд “Автомашины сэлбэг үйлдвэрлэл ба автоматжуулалтын технологийн боловсон хүчин бэлтгэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн чиглэлдээ улсдаа хамгийн сайн чанартай сургалт явуулдаг тэнхим болсон.

ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Холбоо барих утас: 11-329081, 88064063