ШУТИС-ийн удирдлага Дэлхийн аварга оюутандаа хүндэтгэл үзүүллээ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг жингийн алтан медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ажилтны IV дамжааны оюутан П.Орхоныг хүлээн авч уулзаж, Дэлхийн аварга болсонд хүндэтгэл үзүүлэн цаашдын бэлтгэл сургуулилт, хичээл сурлагад нь өндөр амжилт хүслээ.