ШУТИС-д ХБНГУ-ын Дрездений ТИС-ийн профессор Штеффен Хеолдоблер айлчиллаа

      ХБНГУ-ын Дрездений ТИС-ийн профессор Штеффен Хеолдоблер Германы эрдмийн солилцооны байгууллага ДААД-ын шугамаар 2018 онд логик тооцоолол, хиймэл оюун ухаан чиглэлээр ШУТИС-д зуны сургалт зохион байгуулах зорилгоор хүрэлцэн ирж холбогдох мэргэжлийн профессор, багш нартай уулзлаа.

Түүнийг ШУТИС-ийн дэд захирал Б.Сүхбат хүлээн авч хамтын ажиллагааны талаар санал солилцов. Профессор Штеффен Хеолдоблер зуны сургалтыг Е-Нээлттэй Институтэд Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран зохион байгуулах нь тохиромжтой гэж үзэн Е-Нээлттэй  Институтийн захирал Я.Наранцэцэг, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди нартай ДААД байгууллагад гаргах өргөдлийг нягталлаа. ДААД байгууллага нь 1991 оноос ШУА-тай байгуулсан гэрээний дагуу Монголын их дээд сургуулиуд нягт хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор ШУТИС-ийн нийт 80 гаруй профессор багш нар, 100-аад оюутан ГЭСА-ы солилцооны хөтөлбөрт хамрагдсан байна. ШУТИС-ийн ХБНГУ-ын Дрездений ТИС-тэй  хамтын ажиллагааны гэрээний хугацаа нь дууссан ч тус сургуультай Европын Холбооны Эразмус Мундус BTG, OMS, SAT төслүүдийн хүрээнд арваад жил хамтран ажиллаж 1 багш докторын зэрэг хамгаалан олон багш оюутан урт богино хугацааны сургалтад хамрагдсан билээ.